“ Нүүдэлчин агро ферм ” ХХК-ийн эрхэм зорилго ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЖ ХӨДӨӨ АЖ АХУЙН НӨӨЦҮҮДИЙН ҮНЭ ЦЭНИЙН ХЭЛХЭЭГ БИЙ БОЛГОН ЦОГЦОЛБОР ФЕРМИЙН ТҮВШИНД МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ СУРГАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ҮНДЭСНИЙ КОМПАНИ БОЛНО.
Монголын анхны сүүний кластер фермийн төсөл Төслийн бүтээн байгуулалтын ажил 2018 оны 06-р сараас эхлэн 2018 оны 08-р сарын 24-ны өдөр сүүний кластер фермийн нээлтийг хийсэн. Төв аймгийн Баян дэлгэр сумын Байдлаг баг Тогосын голд байрлах уг төсөлд хувийн хэвшилүүдийн хамтын ажиллагааны хүрээнд иргэд ААН үүдэд нэн таатай боломжит хувилбараар өөрийн гэсэн Фермийн аж ахуйтай болох бололцоог нээж байна. Цаашид өдөрт 10-12 л сүү гаргах боломжтой 40 толгой үнээтэй иргэд уг төсөлд хамрагдах бүрэн боломжтой болоод байна.
Энэхүү систем нь вэбд суурилсан "Сүүний бүртгэлийн фермийн систем" учир компьютер, төхөөрөмжний хүчин чадлаас үл хамааран зөвхөн интернет орчинд ажиллана.